Гиргизийн үндэсний аюулгүйн хорооны дарга Мурат Сутанинов 22-ны өдөр Бишкекд хэлэхдээ: Бээжингийн Олимпийн наадмыг аюулгүй зохион байгуулахыг баталхын тулд ШХАБ-ын бусад гишүүн орнууд Хятадад туслалцаа үзүүлнэ гэжээ.
Тэрээр мөн өдөр тусгаар тогтносон хамтын нөхөрлөлийн орнуудын үндэсний аюулгүйн байдал болон тагнуулын байгууллагын удирдагчдын зөвлөөлийн хурал дээр хэлэхдээ:Гиргиз, Орос, Казахстан, Тажикстан, Узбекстан бол тусгаар тогтносон хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн орон болох төдийгүй ШХАБ-ын гишүүн орон юм. Бээжингийн Олимпийн наадмын аюулгүйн байдлыг баталхын тулд 5 орны аюулгүйн болон тагнуулын салбар нь ШХАБ-ын хүрээ хэмжээнд хамтын ажиллагааны зохицуулалт хийж байна. ШХАБ-ын гишүүн орнууд нэгдсэн үйл ажиллагаа авч өөрийн орон болон тус бүс нутгийн терроизм, хэд даврагч хүчинд цохилт өгөх болно гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|