• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-23 09:53:47    
Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын гамшигт нэрвнэгдсэн районд тусалсаар байна

CRI

     Сүүлийн өдрүүдэд Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд эд бараа, мөнгө төгрөг зэрэг төрөл бүрийн тусламж үзүүлсээр байна.

     Америкийн Олон улсын хөгжлийн программын газар Хятадын гамшигт нэрвэгдсэн районд эрж хайх, авран туслах, эрүүлжүүлэх зэрэг тусгай төхөөрөмжийг 22-ны үдээс өмнө Чэндүд тээвэрлэн ирэв. Германы Улаан загалмайн нийгэмлэгийн хандивласан явуулын эмнэлэгийг тээсэн нисэх онгоц 22-ны өдөр Германаас гарч, 23-ны үдээс өмнө Чэндү хүрч ирэх болно. Энэ нисэх онгоцон дээр бас Хятадад авчирах эм бэлдмэл, эмнэлэгийн аппарат хэрэгсэл болон машин тэрэг зэрэг эд бараа байна. Үүнээс гадна, эмч сувилагч, мэргэжлийн 11 хүмүүсээр бүрэлдсэн Германы авран туслах мэргэжилтний хэсэг ч хэсэг хуваан Дү Жяняньд хүрэлцэн ирэх болно.

     Туркменстан, Тажикстанаас Хятад улсад туслах майхан, хувцас, зэрэг эд барааг ч 22-ны өдөр агаараар юм уу хуурай замаар Хятадад тээвэрлэн ирэх болно. Пакистаны засгийн газар 22-нй өдөр Хятад улсад дахин 10 мянган ширхэг майхан олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Пакистанаас тусалсан майхан 20 мянга 260 ширхэгт хүрсэн байна.

     Нигери, Индонези, Оман, Австрали, Канад зэрэг орны засгийн газар , Улаан загалмайн нийгэмлэг, Шинэ улаан сар нийгэмлэг ч Хятад улсад эд бараа, мөнгө төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

      Үүнээс гадна, олон орноос Хятадад суугаа элчин сайдын яам, консулын газууд ч гамшигт нэрвэгдсэн районд мөнгө төгрөг хандивласан байна.
\ Урангоо орчуулж, Баатар хянав\