Америкийн олон улсын нээн хөгжүүлэх газар, Туркменстан, Орос Хятадын газар хөдөлсөн гамшгийн районд эд материал эмнэлгийн тусламж үзүүлэв.
22-ны үдээс өмнө, Америкийн олон улсын нээн хөгжүүлэх газар Хятадын гамшгийн районы ард түмэнд 815 мянган ам.долларын үнэ бүхий тусламжийн эд материалыг Сячуаний Чэндүд хүргэсэн байна, үүнд эрэн хайх аппарат, авран туслах болон эрүүлжүүлэх тоног төхөөрөмж багтаж байна. Туркменстаны Хятадын гамшгийн районд үзүүлсэн тусламжийн эд материал 22-ны орой Ганьсу мужийн Ланьжөү хотын Жүнчуаний нисэх онгоцны буудалд хүрсэн юм байна. Энэх 23 тоннын эд материалд хувцас, хөвөн хөнжил, дэр, эм бэлдлмэл, эмчилгээний аппаратууд багтаж байна.
22-ны үдийн байдлаар Оросын нүүдлийн эмнэлэг Сячуаний гамшгийн районы 47 хүнийг хүлээн авч эмчилж байгаа юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав.\
|