• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-23 11:04:04    
Иргэдийн засаг захиргааны яам Вэньчуаны газар хөдлөлтийн гамшигт өргөсөн хандивын нарийн дансыг нийтлэв

Синьхуа Агентлаг

     Нийгэм нийтийн хяналт тавихад дөхөм үзүүлэхийн төлөө, Хятадын Иргэдийн засаг захиргааны яам 22-ны өдрөөс эхлэн тус яамны Веб сайтад санхүүгийн тусгай дансаар дамжуулан хандивын мөнгний нарийн дансыг нийтэлсэн байна.

     Эх сурвалжийн мэдээлснээр, 5-р сарын 12-ны өдөр Сычуань мужийн Вэньчуанд хүчтэй газар хөдлөлтийн гамшиг гарсны дараа, нийгмийн олон салбарынхан хөдлөлцөж гамшигт нэрвэгдсэн районд хандив өргөсөөр байна. 5-р сарын 22-ны өдрийн 12 цагийн байдлаар, Иргэдийн засаг засаг захиргааны яамны санхүүгийн тусгай дансанд оруулсан хандивын мөнгө 1 тэрбум 380 сая юаньд хүрчээ. Өнөө гамшиг нэрвэгдсэн районы иргэдэд амьдралын яаралтай тусламж үзүүлэх болон сэргэн босголтод хандив өргөх ажил яаралтай, эмх цэгцтэй явагдсаар байна.

     Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны тайланаас үзвэл, 22-ны өдрийн 10 цагийн байдлаар, Вэньчуаны газар хөдлөлтөд нийт 51 мянга 151 хүн амь үрэгдэж, 288 мянга 431 хүн бэртэж шархдаж, 29 мянга 328 хүн алга болсон байна. 22-ны өдрийн 12 цагийн байдлаар, дотоод гадаадын нийт 21 тэрбум 416 сая юаны хандивын мөнгийг хүлээж аваад байна. \ Баатар орчуулж, Урангоо хянав\