Хятадын сангийн яам 22-ны өдөр яаралтай мэдэгдэл нийтэлж, газар хөдлөлтийн гамшигт зориулсан хөрөнгө мөнгө эд бараанд тавих хяналтаа чангатгаж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж, гамшгаас аврах төрөл бүрийн ажлыгн эмх цэгцтэй үр ашигтай явагдахыг батлах хэрэгтэй гэж шат бүрийн санхүүгийн салбарынханд шаардсан байна.
Сангийн яам санхүүгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөрөнгө мөнгийг идэвхтэй цуглуулан бэлтгэж, гамшигт нэрвэгдсэн иргэдийн үндсэн амьдралыг баталж, үйлдвэрлэлийг түргэн сэргээж, гэр орноо дахин байгуулахад нь тусалж, хөрөнгө мөнгийг зүй зохистой хуваарлан хэрэглэж, гамшгаас болж амьдрал нь хүндрэлтэй болсон иргэдийг яаралтай туслах, нүүлгэн байршуулах, бэртэж шархдсан иргэдийг эмчлэх, өвчин тахлаас сэргийлэх болон амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийг төвхнүүлэх ажлыг сайтар хийхийг шат бүрийн санхүүгийн салбарынханд шаардсан байна.
Үүнээс өмнө Хятадын статистикийн газрын дарга Лю Жя-и Сычуань мужид газар хөдлөлтийн гамшгийн байдалтай танилцахдаа, бүртгэл хийхээр дамжуулан тусгай санхүүжилт болон дотоод гадаадын хандивын мөнгө эд барааны бодитой байдлыг бүх талаар ойлгож, гамшгаас аврах хөрөнгө мөнгө эд бараа тоогоороо хүрэх ёстой газраа хүрч байна уу гүй уу, дарагдуулах, үлдээж авах, шилжүүлэн хэрэглэх зэрэг асуудал байгаа эсэх талаар хяналт тавьж, хөрөнгө мөнгө эд барааг оруулж, гаргах, хуваарлах нь дүрэм горимд нийцэж байгаа эсэх, зүй зохистой эсэхэд хяналт тавина гэжээ. \ Баатар орчуулж, Урангоо хянав \
|