Сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг олон арга хэлбэрээр Сычуаний газар хөдлөлтийн гамшигт зориулан Хятадын талыг харж халамжилж байгаа илэрхийлж, гамшигаас авран туслахад тусламж үзүүлсэн байна.
Хятад улсын дарга Хү Жиньтаод захиа ирүүлэгсэдэд Лесото вант улсын ван Летсие гуравдугаар, Эквадорын ерөнхийлөгч Рафаел Корреа, Словенийн ерөнхийлөгч Данило Түрк, Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Жакуес Рогге нар байна.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэн Жябаод захиа ирүүлэгсдэд Тонга вант улсын ерөнхий сайд Фелети Вака ата Севеле, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн программын газрын дарга Жосетте Шееран нар байна.
Хятад улсад хандив өргөсөн орнуудад Лесото улсын засгийн газар 4 сая 510 мянган юань, Малийн засгийн газар 420 мянган юань, Мексикийн засгийн газар 100 мянган ам долларын тусламж үзүүлсэн байна. Голландын засгийн газар дахин 500 мянган еврогийн тусламж үзүүлэн тусламжийн мөнгөө 1 сая еврод хүргэсэн байна. Испаний засгийн газар 82 ширхэг майхны яаралтай тусламж үзүүлэхээр шийдэж, Казахстаны засгийн газар майхан, үр тариа, хувцас хунар зэргийг хамарсан 3 сая 590 мянган ам долларын тусламж үзүүлэхээр шийджээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|