Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд газар хөдөлсний дараахь байдалд гадаадад байгаа Хятадын харьяат нар, хятад хүмүүс, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын ажилтан нар болон тэнд сурч байгаа оюутнууд сэтгэл санаа тавьж, газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүсийг гашуудан дурсгахын зэрэгцээ, мөнгө төгрөг, эд бараа хандивлаж, хайр халамж үзүүлсээр байна.
Шинэ Зеландын хамгийн том хот Аукландад Хятадын харьяат нар, хятад хүмүүс, хятад оюутнууд сүүлийн өдрүүдэд олон арга хэмжээ зохиож, 250 мянган шинэ зеланд долларын хандивын мөнгө цуглуулжээ. Вьетнам дахь Хятадын худалдааны нийгэмлэг 24-ний өдрийн үдээс хойш хандивын ажиллагаа зохион байгуулж, 400 мянган юань цуглуулж, Хятадаас Вьтнамд суугаа элчин сайдын яамаар дамжуулан, гамшигдсан нутаг руу илгээжээ.
Мөн өдөр Хятадын оюутнууд Белгийн Леувен хотын төвд хандив цулгуулах арга хэмжээ зохиож, 3000 евро цуглуулсан байна. Үүнээс өмнө, тэд бас 20 мянган еврогийн хандивын мөнгө цуглуулсан юм.
23-ны орой Швед, Их Бртани дахь хятад хүмүүс, хятад оюутнууд зул асааж, газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан Сычуаний ард иргэдийн төлөө наманчлан даатгасан байна. 22-ын өдрийг хүртлэх байдлаар, манай сан 90 мянга гаруй ам.доллар хурамдуулсан, уг мөнгийг гамшигт дайрагдсан нутаг районы сургуулийн сэргээн босголтод ашиглуулна гэж төв байр нь Сан Франсискод байдаг Америкийн Шиньшинь гэгээрлийн сан 23-ны өдөр мэдэгджээ. \О.Дарамбазар орчуулж, баясгалан хянав.\
|