• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-25 17:04:20    
Гадаадын хэвлэл мэдээлэлийнхэн авран туслах ажиллагааг идэвхтэй үнэлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд Хятадын Засгийн газар, ард түмний газар хөдлөлттэй тэмцэн авран туслах ажиллагаа хийж байгааг идэвхтэй үнэлж байна.

     Кенийн "Ардын сонин" 23-ний өдөр "Кени Хятад улсаас суралцах хэрэгтэй" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэж, Хятадын ард түмний эв санаа нэгтэй зориг санааг суралцахыг Кенийн ард түмэнд хандан уриалжээ.

     Польшийн "Виборча сонин" 23-ний өдөр өгүүлэл нийтлэж, Вэньчуаний газар хөдлөлт Хятадчуудыг эв санаа нэгтэй болгож, Хятад улсд урьд өмнө байгаагүй байдлаар сэтгэл нэгтэй, харилцан туслалцаж байна гэжээ.

     Ройтер Агентлаг 22-ны өдөр мэдээлэхдээ, Хятадын баруун өмнөд нутагт газар хөдөлснөөс 20 минутын дараа, Хятадын Ардын Чөлөөлөх Арми гэнэтийн хэргийг зохицуулах мехнизм ажиллуулж, цэрэг ангиа цуглуулж эхэлсэн байна. Хятадын удирдагчид ч зэрэг цагт их цар хэмжээний авран туслах ажиллагаа өрнүүлж, урьд өмнө байгаагүй байдлаар дэмжлэг, халамж үзүүлсэн байна гэжээ.

     Германы "Ди Цейт сонин" 22-ны өдөр өгүүлэл нийтлэж тэмдэглэхдээ, Хятадын удирдагчид болон хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн энэ удаагийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах явц дахь үйл ажиллагаа нь хүмүүсийн анхааралыг татлаа. Газар хөдөлсний дараа, улс орноос авсан ажиллагаа нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Бээжингийнхны түргэн авсан шуурхай ажиллагаа нь бусад орнуудын адил төрлийн гамшгийн байдалд авсан тусламжийн үйл ажиллагаанаас хол түргэн байна гэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\