Сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг олон арга хэлбэрээр Хятадын Сычуаний газар хөдлөлтөд холбогдуулан Хятадын талд тусламж үзүүлж байна.
Хятадын улаан загалмайн нийгэмлэг яаралтай тусламж үзүүлэхийг уриалсанд Олон улсын улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэг 24-ний өдөр Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Голланд, Финланд, Канад зэрэг орны бэлтгэлийн төвөөс 100 мянган ширхэг майханг яаралтай тээвэрлэж, ойрын хугацаанд Хятадын гамшигдсан районд хүргэхээр байна.
Пакистаны хандивласан 6000 майхан 24-ний өдөр Хятадын хилд нэвтэрч, удалгүй галт тэргэнд ачиж газар хөдлөлтийн гамшигдсан районд хүргэх болно.
13 хүний бүрэлдэхүүнтэй Францын эмчилгээний анги ч 24-ний өдөр Парисаас мордож, Сычуаньд хүрч гэмтэж бэртэгсдийг авран туслах ажилд оролцох юм байна. Ирэх даваа гаригт Францын засгийн газар тусгай нисэх онгоцоор майхан, эм бэлдмэл, эмчилгээний хэрэгсэлүүдийг тээвэрлэн гамшигдсан районд хүргүүлэх болно. Ингэснээр Францаас Хятадад 1 саяад еврогийн тусламж үзүүлээд байна. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|