Ливаны Парламент 25-ны өдөр хуралдаж, Ливаны Зэвсэгт хүчний Командлагч Мичел Сулайманыг Ливаны Ерөнхийлөгчээр сонгож, энэ албан тушаал 6 сар эзэнгүй байсан нь эцэслэв.
Сонгуулийн санал хураалтад Сулайманыг хүчин төгөлдөр бүхий 127 саналын 118 нь сонгосон байна.
Дараа нь Сулайман тангараг өргөж, Ливаны Ерөнхийлөгч болов. Бүх Ливанчууд, улс төрч, эгэл жирийн иргэн гэсэнгүй цөмөөрөө Ливаны шинэ цаг үеийг эхлүүлэхээр чармайж, улс орныхоо ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж тэрээр уриалсан бөгөөд улс төрийн тогтвортой байдал бол Ливаны ардчиллын үйл явцын үндэс суурь мөн гэж тэрээр онцолжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ки Мун, Европын холбооны зөвлөлийн дарга Баросо нар түүнд тус тус баяр хүргэв. Үргэлжлэн чармайж, улс орныхоо бүрэн эрх, тогтвортой байдал болон улс төрийн тусгаар тогтнолоо хамгаалахыг Пан Ки Мун Ливаны холбогдох талуудад уриалжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|