АНУ-ын долоо хоног дутмын "Тиме" сэтгүүл, Их Британий "Економист" сэтгүүл, Сингапурын "Лянь Хэ Заобао" сонин сүүлийн өдрүүдэд тус тус өгүүлэл нийтлэж, Хятадын Засгийн газар болон ард түмний хийж байгаа газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авран туслах төрөл бүрийн ажиллагааг нааштай үнэлсэн байна.
АНУ-ын долоо хоног дутмын "Тиме" сэтгүүл 22-ны өдөр өгүүлэл нийтлэж, Хятадын Вэньчуаний газар хөдлөлтийн дараа хүмүүсийн авран туслах ажиллагаа хийж байгаа сэтгэл догдлуулам үйл явдлыг танилцуулжээ. Оргилмол булаг шиг ундарч байгаа Хятадын дотоодын тусламж нь хятадчуудын энэрэнгүй сэтгэл болон өгөөмөр санааг дэлхий дахинд харуулж, газар хөдлөлт нь дэлхий дахины Хятадын тухай үзэлтийг өөрчидсөн байна. Авран туслах ажиллагаанд Засгийн газрын түргэн тусгал гаргаж их цар хэмжээтэй ажиллагаа хийж байгаа нь олны сайшаалыг хамгийн их олж байна гэжээ.
24-ний өдөр хэвлэгдсэн Их Британий "Економист" сэтгүүлд "Хятадчууд өөрийгөө авраж байна" гэсэн өгүүлэл нийтлэж, Хятадын Засгийн газар болон ард иргэдийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах хүчин чармайлт нь хүмүүсийн сэтгэлийг догдлуулж байна гэжээ. Хятадын Засгийн газар болон өргөн олон сайн дурынхны хүчин чармайлттайгаар Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажиллагаа тодорхой үр дүнд хүрсэн байна гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ.
Сингапурын "Лянь Хэ Заобао" сонин 26-ны өдөр гарын үсэг зурсан өгүүлэл нийтлэж, Хятадчууд байгалийн гамшигтай тэмцэн дэлхийн нийтийн хүндэтгэлийг олсон байна гэж тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|