9 сар гаруй сансрын уудмаар аялсныхаа дараа, Америкийн "Марс Фоенкс ландер" хэмээх шинжилгээний аппарат 25-ны өдөр Ангарагийн умард туйлын ойролцоо амжилттай газардсан байна. Энэ бол Ангарагийн умард туйлын ойролцоо газарт газардсан хүн төрөлхтний шинжилгээний анхны аппарат болно.
Төлөвлөгөөнд тэмдэглэснээр, "Марс Фоенкс ландер" хэмээх шинжилгээний аппарат нь Ангарагийн умард туйлын ойролцоо газрын гадаргад 3 сар шинжилгээ хийх юм байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|