Хэсэг орны улс төрийн салбарын чухал хүмүүс болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятадын Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд анхаарлаа хандуулсаар байгаа бөгөөд Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэж гамшгаас аврах ажлыг өндрөөр үнэлцгээж байна.
Европын Парламентын орлогч дарга М.А.Мартинез Хятадын Засгийн газрын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврахад илрүүлсэн ер бусын илэрэлийг өндрөөр үнэлээд Хятадын ард түмэн хүндрэл бэрхшээлийг лавтай ялан даваж, гамшгийн хохирлыг ялж цаашид хөгжинө гэдэг итгэж байгаагаа илэрхийлжээ.
Сингапурын "Ланьхэ заобао сонин" 27-ны өдөр өгүүлэл нийтэлж, газар хөдөлсний дараа, хүмүүс Хятадын тогтолцооны давууг олж харсан байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх явцад Хятадын нийгмийн нягтралын асар их хүчин чадлыг харуулсан байна гэж тэмдэглэв.
Хойд Солонгосын "Нодон Синмун сонин" 27-ны өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, өнөө Хятад улс нэг талаар газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас аврах ажлыг хийж, нөгөө талаар олимпийн наадамд бэлтгэж байна. Хятадын нам, засгийн газар , ард түмний хүчин чармайлт Олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг, үнэлэлтийг хүлээж байгаа тул амжилтад лавтай хүрнэ гэжээ.
Английн "Таймс сонин"-ы ваб сайт 25-ны өдөр өгүүлэл нийтэлж, 130 мянгаас давсан Хятадын цэргийн хүч дайчлагдаж, энэ удаагийн их цар хэмжээтэй гамшгаас аврахын хошууч болж, орон гэргүй болсон хүмүүст тусламж дэмжлэг үзүүлсний зэрэгцээ газар хөдлөлтөд амь үрэгдсэн ба алга болсон хүмүүсийг эрж хайж байна. Эдгээр цэргийн хүмүүс азаар амьд гарсан хүмүүст халуун дулаан баяр бахтал төрүүлсэн байна гэж тэмдэглэв. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|