Гадаадын хэвлэл мэдэээллийн хэрэгслүүд Сычуаний Вэньчуаний газар хөдлөлтийн байдалд сүүлийн өдрүүдэд үргэлжлэн анхаарал тавьж, Хятад улсын хийж байгаа газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажил болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг нааштай үнэлсэн бөгөөд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах явцад Хятадын нийгэм нийтээрээ урьд өмнө байгаагүй байдлаар эв санаа нэгтэй ажиллаж байна гэж үзсэн байна.
Японы "Фужи Санкей бизнес" сонин 28-ны өдөр Японы Хямралыг зохицуулах удирдлагын судалгааны нийгэмлэгийн зөвлөлийн дарга Харада Изумигийн өгүүллийг нийтэлж, Вэньчуаний газар хөдлөлтийн дараах хямралыг зохицуулах талаар Хятад улсын хийж байгаа ажлыг нааштай үнэлсэн байна. Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, газар хөдлөлтийн энэ хямралын явцад Хятадын Засгийн газар цаг даруйд нь нааштай арга хэмжээ авсан. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао газар хөдөлснөөс хоёрхон цагийн дараа, гамшигт дайрагдсан нутаг районд очиж, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлын удирдан зохион явуулсан байна. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийсэн мэдээлэл нь цуурхал яриа гарахыг үр ашигтай хориглон зогсоож чадсан төдийгүй бас Засгийн газрын үйл ажиллагааг ард олноор дэмжүүлж, эв санааны нэгдлийг ахиулсан байна гэлээ. Гамшгаас авран туслах эд барааг ч цаг даруйд нь хүргэж байна гэж уг өгүүлэлд тэмдэглэжээ.
Францын "Ле Монде" сонин 27-ны өдөр өгүүлэл нийтэлж, энэ газар хөдлөлт нь Хятадын нийгэм нийтийг урьд өмнө байгаагүй байдлаар эв санаа нэгтэй болголоо. Газар хөдлөлтийн гамшиг нь бүх Хятадын ард түмний сэтгэлийг хөгжөөж, олон давхаргын ард иргэд эв санаа нэгтэйгээр хандив өргөцгөөж байна гэж тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|