• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-29 11:01:00    
Хятадын газар хөдөлсөн нутаг районд олон улсын хамтын нийгэмлэг тусламж үзүүлсээр байна

CRI

      Газар хөдлөлтийн онц их гамшигт дайрагдсан Хятадын Сыучаний Вэньчуань районд олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сүүлийн өдрүүдэд үргэлжлэн тусламж үзүүлсээр байгаа бөгөөд хэсэг улс орон, олон улсын байгууллагууд ч олон хэлбэрээр анхаарал тавин халамжилж, амь үрэгдэгсдийг дурсаж гашуудал илэрхийлжээ.

     Америкийн Батлан хамгаалах арын албаны газраас хандивласан майхан болон Германы Хессен мужийн Засгийн газраас хандивласан дэвсгэр, ноосон одеял, хамгаалалтын хувцас зэрэг тусламжийн эд барааг 28-ны үдээс хойно Чэндүгийн Шуан-лю нисэхийн буудалд хүргэж очсон байна. Үүннээс гадна, Бангаладеш, Егепит ч тусламжийн эд бараа хүргэжээ. Казахстан тусламжийн эд бараагаа энэ сарын 30-наас дараа сарын 3-ны хооронд илгээнэ гэж мэдэгджээ. Сычуаньд ойрын хугацаанд Майхан болон дулааллгын цахилгаан үүсгүүр хангана гэж Германы Батлан хамгаалах цэргийн талынхан 28-ны өдөр мэдэгдсэн байна. Марокко, Судан, Венесуэл, Шинэ Зеланд, Афганистан, Израйль, АСЕАН, НҮБ-ын төрөлжсөн байгууллага зэрэг улс орон, олон улсын байгууллагууд бас Хятадын талд тусламж үзүүлсэн юм уу халамжилж байгаагаа илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\