
Балбын Үндсэн хууль тогтоох хурлын анхдугаар хурал 28-ны орой санал нэгтэй тогтоол баталаж, эзэн хаант засаглалыг хүчингүй болгож, Балбын нэрыг Холбооны Ардчилсан Бүгд Найрамдах Улс хэмээн мэдэгдсэн байна.

Уг хурал нь зонхилонхын санлаар тогтоол батлаж, улсын вангийн аливаа онц эрхийг цуцалж, 15 хоногийн дотор вангийн ордноос гарахыг улсын ванд шаарджээ. Вангийн ордныг Үндэсний музей буюу Засгийн газраас хэрэгцээний дагуу ашиглах юм байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 28-ны өдөр мэдэгдэл нийтлэж, Балбын Үндсэн хууль тогтоох хурал хуралдсанд баяр хүргэж, хамтран ажиллаж, шинэ Засгийн газар түргэхэн эмхэлэн байгуулахыг Банбын талуудад хандан уриалжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|