Сүүлийн өдрүүдэд зарим орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл өгүүлэл нийтэлцгээж , Хятадын газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажил идэвхтэй үр дүнд хүрсэн нь Хятадын нийгмийн олон талд дэвшилттэй болсныг харууллаа гэж үнэлсэн байна.
Сингапурын "Ляньхэ Заобао сонин" 5-р сарын 31-ний өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, газар хөдөлсний дараа, гамшгийн байдлыг дотоод гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөтэй сурвалжилж мэдээлэхийг Хятадын засгийн газар зөвшөөрсөн байна. Үүгээр ч барахгүй Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж үзүүлэхийг санаачлагатайгаар хүссэн байна. Ард түмний амь насны аюулгүй байдал заналхийлалд учрах үед Засгийн газраас "хүний оршин тогтнох эрх"-ийг тэргүүн байранд тавьж, "хүний төлөө байх" гэсэн засаг барих үзэл баримтлалыг нухцтай хэрэгжүүлж байгааг энэ нь харуулсан байна гэжээ.
Чехийн "DNЕS сонин" өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас авраха явцад Хятадын Засгийн газрын шуурхай, өндөр үр ашигтай, үнэн бодитой бөгөөд шудрагаар хандсан явдал нь Хятадын удирдах давхаргын хүмүүнлэг ардчилалтайг харуулсан байна гэжээ.\Урангоо орчуулж Номин хянав\
|