• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-02 10:37:34    
Хятад улсын гялгар уутыг хязгаарлаж байгааг гадаадын хэвлэл мэдээллийнхэн анхаарч байна

CRI

      6-р сарын 1-нээс Хятадын бүх супер маркет, дэлгүүр, захууд үнэ төлбөргүйгээр гялгар тор хангахгүй болсон байна. Энэ тухай гадаадын хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулж байна.

      Их Британий BBC "Хятад улс үнэ төлбөргүй гялгар уутаас саллаа" гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлж, хятадын хязгаарлах үйл ажиллагаа нь хүмүүсийн бараа худалдан авах заншлыг өөрчилж, гялгар уутны хог хаягдал тэрчлэн үүнээс болсон цагаан бохирдлыг багасгаж, эрчим хүчийг хэмнэн, байгаль орчинг сайжруулах зорилготой юм гэжээ. "Ногоон олимп" бол энэ оны Бээжингийн олимпийн гурван ухагдахууны нэг юм. Хятадын Засгийн газар байгаль орчинг хамгаалах бодлого төслүүд хэрэгжүүлж байна гэж мэдээнд бас тэмдэглэжээ.

      Рейтер Агентлаг тэмдэглэхдээ, Бээжин зэрэг газрын хэрэглэгчид тэрчлэн интернэтийн сүлжээний чатчид энэхүү ажиллагааг дэмжиж байна. Энэ нь Хятадчууд гялгар уутаас болсон байгаль орчны хохирлыг өдөр ирэх дутам танин мэдснийг харуулж байна гэжээ.

      Францын AFP агентлаг тэмдэглэхдээ, одоо дэлхийн хэмжээнд гялгар уутыг тал бүрээр хязгаарлсан орон цөөн хэд л байна. Ирланд, Бангладеш зэрэг цөөн хэдэн орон л иймэрхүү хууль тогтоогоод байна. Хятадын олон газрын 5200 хэрэглэгчдэд хийсэн санал асуулгын дүнгээс үзвэл 77.6%-ийн хүмүүс гялгар уутыг хязгаарлахыг дэмжиж байгаа юм байна гэжээ. \Гэрэлт орчуулж,Баясгалан хянав\