• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-03 10:42:43    
Хятадын харьяат хятадчууд гамшигдсан районд хандив цуглуулж байна

CRI

      Сүүлийн өдрүүдэд Индонези, Кампучи, Герман, Шинэ Зеланд зэрэг орны Хятадын харъяат хятадчууд олон арга хэлбэрээр үргэлжлүүлэн Хятадын Сычуаний газар хөдлөлтийн гамшигдсан районд хандив цуглуулж байна.

     6-р сарын 2-ний өдөр Индонезийн умард Суматра мужийн хятадчуудын ерөнхий нийгэмлэгийн дарга, Улаан загалмайн нийгэмлэгийн хариуцлагтан Хуан Иньхуа, тухайн орон нутгийн хятад хэлний сонин хэвлэлийн төлөөлөгчтэй Хятадаас Индонезид суугаа Элчин сайдын яамд хүрч цуглуулсан нийт 3 сая 380 мянган юаний хандивын мөнгийг шилжүүлэн өгч, Сычуаний газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районыг дэмжсэн байна.

     5-р сарын 31-ний үдээс хойш Кампуч дэх Хятадын Тайваний худалдааны нийгэмлэгийн дарга Жян Юншин төлөөлөгчдөө дайчлан олон зам сувгаар цуглуулсан 32 мянган ам долларын хандивын мөнгийг Хятадаас Кампучид суугаа Элчин сайдын яамд шилжүүлэн өгчээ.

      Германы Хятадын харъят хятадчууд 5-р сарын 31-ны орой гамшигаас авран туслах буяны тоглолт тоглож, дуу шүлэг, бүжиг, буяны худалдаа зэрэг арга хэлбэрээр гамшигдсан ард олныг болгон тохинуулж, гамшигдсан районд хандивын мөнгө төгрөг цуглуулсан байна.

      Сүүлийн өдрүүдэд Шинэ Зеландын хятадын харъяат, хятадчууд олон арга хэлбэрээр газар хөдлөлтийн гамшигдсан районд хандивын мөнгө төгрөг цуглуулсан байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\