• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-03 10:57:36    
Олон улсын хамтын нийгэмлэг Хятадад тусламж үзүүлж байна

CRI

      Сүүлийн өдрүүдэд олон улсын хамтын нийгэмлэг Хятадын Сычуаний газар хөдлөлтөд холбогдуулан Хятадын талд гамшгаас аврах тусламж үзүүлсээр байна.

      2-ны өдөр Оросын Яаралттай Байдлын Яамны Ил-76 гэдэг тээврийн 2 нисэх онгоц тус бүр 30 тоннын тусламжийн бараа ачиж Сычуань руу орджээ. Оросын Целиадинск мужийн даргын хэвлэл мэдээллийн газар мөн өдөр, тус мужийнхан ойрын өдөр Сычуаний газар хөдлөлтийн гамшигт өртсөн районы 20 сурагчийг хүлээн авч эрүүлжүүлэх болно гэж мэдээлжээ.

      Японы засгийн газраас хангасан эхний бүлэг 400 майхан 2-ны орой Цэндүүд хүргэгдсэн байна. 800 майхан нь ойрын өдөр хүрэх юм байна.
Пакистаны Кашмирын орон нутгийн засгийн газраас 2-нд Сычуаний гамшигдсан районд 10 сая рупи, 1500 майхан хандивлажээ.

      Лаосын засгийн газар, Израилийн Батлан Хамгаалах Яам, Катарын засгийн газар, Украйны Батлан Хамгаалах Яам, Гүржийн засгийн газар, Испанийн Улаан загалмайн нийгэмлэг, Америкийн Олимпийн хороо сүүлийн өдрүүдэд Хятадын талд мөнгө, майхан зэргийн тусламж үзүүлсэн байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\