2008 Хятад, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хурал хоёр хоног хуралдаад 3-ны өдөр Японы Ниигата хотноо өндөрлөв.
Энэ хурал нь "Зүүн Азийн эдийн засгийн хүрээн дэх Япон, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх" уриан дор болж, Хятад, Япон хоёр орон хэрхэн эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлж, тус бүс нутгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх асуудлыг хайн хэлэлцсэн байна.
Зохион байгуулагч талын танилцуулснаас үзвэл, Хятад, Япон хоёр тал хөрөнгө оруулалтын худалдаа, тээвэр, эрчим хүч хэмнэх, аялал жуулчлал зэргийг тусгай хурлаар, тус тусын байдал болон хамтран ажиллаж болох салбарт холбогдуулан санал бодлоо солилцсон байна. Уг хурлаар Японы зүүн хойд 7 муж район болон Хятадын зүүн хойд нутаг хоорондоо ойлголцол хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хойшид Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар чухал төсөөлөл хийсэн юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|