Хятадын газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажилд Оросын талын их хэмжээгээр оролцох үйл ажиллагаа дууслаа. Гэлээ ч хожим мөн Хятад улсад туслалцаа үзүүлэх болно гэж Оросын Онц байдлын яам 4-ний өдөр мэдэгдэв.
5-р сарын 13-ны өдрөөс Оросын тал Хятадын газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажилд нааштай оролцож, нийт 60 гаруй хүийн бие бүрэлдэхүүн бүхий эмнэлгийн хоёр анги Сычуань мужид хоёр долоо хоног ажиллаж, 1500 хүнд эмчилгээ хийж, 102 хүнд мэс засал хийв гэж Оросын Онц байдлын яамны Олон улсын газрын дарга Юри Бражников хэллээ.
Тэрээр хэлэхдээ, Оросын Онц байдлын яам Хятадад нийт 12 онгоц нисгэж, майхан, хөнжил, хүнсний бүтээгдхүүн зэрэг 300 тонн гамшгаас авран туслах эд бараа хүргэж очив. Өнөө Ми-26 гэдэг нэг нисдэг тэрэг мөн Сычуанть үлдэж, үерээс сэргийлэх тоног төхөөрөмж зөөвөрлөж байна.
Хятадын талд Орос цаашид туслалцаа үзүүлэх бөгөөд хоёр тал мөн газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах талаар туршлагаа үргэлжлэн солилцох болно гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|