• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    may 11th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-05 17:42:23    
Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт тусалж байна

Хятадын Олон Улсын Радио

     Балбын засгийн газар, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Холбооны засгийн газар, Чернегорийн Улаан загалмай нийгэмлэг, Кулин ТV, Польшийн Батлан хамгаалах яам 4-ний өдөр Хятадын Сычуаний хүчтэй газар хөдлөлтийн гамшигдсан районд мөнгө төгрөг, эд бараагаар тусалсан байна.

      Балбын ГХЯ-ны Нарийн бичгийн дарга Мадхи Раман Ачариа мөн өдөр Балбын засгийн газраас Сычуаний газар хөдлөлтийн гамшигдсан районд хандивласан 100 мянган ам.долларыг Хятадаас Балбын Вант Улсад суугаа элчин сайд Жэнь Шянлиньд гардуулсан байна. Мадхи Раман Ачариа хэлэхдээ, Хятадын найрсаг хөрш болсны хувьд, Хятадын газар хөдлөлтөд гамшигдсан районд мөнгө хандивлаж, Хятадын гамшигдсан районы авран туслах болон сэргээн босголтын ажилд өөрийн гэсэн дэмжлэг тусламжаа үзүүлэхээр Балбын засгийн газар шийдсэн юм гэжээ.

      Холбооны засгийн газрын нэрийн өмнөөс Хятадын Сычуаний гамшгийн дараах сэргээн босголтын ажилд 50 сая ам.долларийн тусламж үзүүлнэ гэж Арабын Нэгдсэн Эмирт Улсын ерөнхийлөгч Халифа Бин Заед Аль Нахиан 4-ний өдөр мэдэгдэв.

      Чернегорийн Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга 4-ний өдөр Хятадаас Чернегорт суургаа элчин сайд Ли Маньчантай уулзах үед хэлэхдээ, Хятадын газар хөдлөлтөд гамшигдсан районд дахин майхан, хөнжил, унтлагийн уут, бороо нэвтрэхгүй күртэк зэрэг эд бараа болон бэлэн мөнгөөр туслахаар шийдсэн байна гэжээ.

      Польшийн Батлан хамгаалах яам нь Польшийн Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан Хятадын Сычуаний газар хөдлөлтөд гамшигдсан районд тусалсан цэргийн хэрэглээний 160 майхныг 4-ний өдөр Бээжинд хүргэж ирсэн байна./Хүчит орчуулж, Цэцэн хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040