Сэтгүүлч Хятадын гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгээс мэдээлснээр, бүрэн бус бүртгэлээр 6-р сарын 5-ны байдлаар, Хятадад байгаа гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, үндсэн дамнасан компаниуд, Шянган Аомэнь Тайваний буяны болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс бусад аж ахуйн нэгжүүдийн Сычуаний газар хөдлөлтөд гамшигдсан нутагт 3 тэрбум 600 сая гаруй юань хандивлаад байна.
Хятадын гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэгийн орлогч дарга Лю Жибэнь хэлэхдээ, гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Шянган Аомэнь Тайваний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн гамшигдсан нутагт өгсөн хандивт аюулаас аврах машин унаа, авран туслах тусгай хэрэгслүүд, эм бэлдмэл, ундны ус зэрэг байна. Гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэг нь бас тусгай зориулалтаар хандив олгох газруудыг сонгож, сургууль, эмнэлэг, цахилгаан станц байгуулах төхөөрөмжүүд олгож, сэргээн босголтыг дамжнэ гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\
|