Бэрхшээл саадыг ялан давж, Сычуаний газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан нутаг районы сурагчдыг дахиж сургуульд суралцуулахын тулд, Хятадын Засгийн газрын гаргаж байгаа хүчин чармайлтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэвлэлийн төлөөлөгч, хатагтай Вероник Тавеау 6-ны өдөр өндрөөр үнэлсэн байна.
Тэрээр мөн өдөр Женевд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, гамшгаас авран туслах, сэргээн болсголтын ажил хүнд бэрхшээл саадтай байгаа байдалд, Хятадын Засгийн газар, аж ахуйн нэгжүүд болон сайн дурынхан хамтаар хүчин чармайлт гаргаж, гамшигт дайрагдсан нутаг районы хүүхдүүдийг юуны өмнө орон байртай болгож, майхан болон угсармал орон сууцны байшинд түр сургууль ажиллуулж, хүүхдүүдийг сургуульд суралцуулж байна. Хүүхдийг чухалд үзэж, боловсролыг чухалд үзэж байгаа энэ ажиллагаа нь Хятад улсад ажиллаж бий хүмүүст гүн сэтгэгдэл төрүүллээ гэжээ.
Сургуулийн сэргээн босголтын ажлыг Хятадын орон нутгийн бүх шатны Засгийн газар тэргүүн чухал байранд тавьж байна. Гэвч боловсролын байгууллагууд өнөө мөн майхан, заан сургалтын хэрэгсэл, эрүүл ахуйн тоног төхөөрөмж, сэтгэл зүйн багш нар дутадаж байгаа зэрэг бэрхшээлд тулгарсаар байна гэж тэр бас тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, баясгалан хянав.\
|