БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч 10-ны өдөр хэлэхдээ, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сеун-су болон Засгийн газрын гишүүд бүгдээрээ тушаалаасаа огцрох өргөдлийг Ерөнхийлөгч Ли Мюн-бакт 10-ны өдөр дэвшүүлж, Засгийн газар 4-р сарын дунд арав хоногт Америкийн үхрийн махыг импортоор оруулах хязгаарыг нөхцөлгүй сул болгосноос үүссэн улс төрийн хямралд хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Гол чухал бодлогын талаар ард иргэдтэйгээ үр ашигтай харилцаж чадаагүйгээ Хан Сеун-су хүлээн зөвшөөрөөд, Засгийн газрын эсрэг гудамжны цуглаан өдөр ирэх тусмаа шат өгсөж байгаад хамтаар хариуцлага хүлээнэ гэж хэлсэн байна.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|