Америкийн сангийн сайд 10-нд хэлэхдээ, Америк, Хятадын эдийн засгийн харилцаа нь хоёр орон болон дэлхийн эдийн засагт маш чухал юм. Хоёр орны стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээгээр дамжуулан энэхүү харилцаа нь идэвхтэй хөгжиж байна гэжээ.
Америкийн сангийн сайд мөн өдөр Канежийн олон улсын энх тайвны сангийн хурал дээр үг хэлж, Америк, Хятадын стратегийн эдийн засгийн 4 дэх яриа хэлэлцээний холбогдох байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Америк болон дэлхийн эдийн засагт бүр маш чухал асуудлуудаас авч хэлэхэд, стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээ нь нэн түргэн, өргөн ахицтай болсон байна. Гүнзгий яриа хэлэлцээ нь худалдааны ивээх үзлээс нэн их үр ашигтай байх нь илхэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\
|