Европын Холбооны Комиссын дарга Жосе Мануел Баррасо, Европын Холбооны гадаад харилцааны болон аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жавиер Солана 11-ний өдөр Бруссель дахь Европын Холбооны төв байранд Хятадын Гадаад Харилцааны Яамны сайд Ян Жечитай тус тус уулзсан байна.
Уулзалтын үеэр, Баррасо хэлэхдээ, Хятад улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлдэх явдлыг Европын Холбоо чухалд үзэж, олон улсын үйл хэрэгт Хятад улсын гүйцэтгэж байгаа үүргийг чухалд үзэж Хятад улстай бүтээлч хамтын ажиллагаа хийж, хоёр талын хамтын ажиллагааны чанар түвшнийг байнга дээшлүүлэхийг хүсэн хүлээж байна гэлээ. Ян Жечи хэлэхдээ, Европын Холбоотой хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа, бүх дэлхийн болон олон улсын, бүс нутгийн чухал чухал асуудлаарх харилцаа зөвшилцлөө эрчимжүүлэн, өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулж, санал зөрөлдөөнөө эв зүйтэй шийдэж, хоёр ард түмэнд ашиг хүртээж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулахыг Хятадын тал хүсч байна гэлээ.
Соланатай уулзах үеэр, Ян Жечи хэлэхдээ, Хятад-Европын харилцаа маш ихээр хөгжлөө. Хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, бүх дэлхийн өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулж, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй, тогтвортой, цэцэглэл хөгжлийг ахиулах ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзлээ гэжээ. Түүний үзэлтийг Солана сайшааж, хоёр талын харилцааг цаашид гүнзгийрүүлэх ёстой гэж тэмдэглэжээ. Гашигтай тэмцэн гамшгаас авран туслах хүчин чармайлтыг Европын Холбоо шуурхай дэмжиж, Бээжингийн Олимпийн наадам амжилтанд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байгаагаа Солана дахин нотолжээ. Үүнд Ян Жечи хариу тадархал илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|