Америкт очиж Хятад, Америкийн стратегийн эдийн засгийн яриа хэлцэлд оролцогч дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 16-нд Миссоури муж улсын Ст Лоуис хотод Вонд, МсКакилл нарын зэрэг тус муж улсын холбооны Сенат болон төлөөлөгчдийн танхимын гишүүн, муж улсын даргын үүрэг гүйцэтгэгч Киндер, хотын дарга Слаи нарын зэрэг хүмүүстэй уулзсан байна.
Ван Чишань, Хятад болон Миссоури муж улсын эдийн засаг, худалдааны харилцааг нааштай үнэлсэн байна. Хоёр талын аж ахуйн нэгжүүдийн эздийн хамтын ажиллагаанд шаардлагатай боломж, орчин ахуй бий болгохын тулд Америкийн төв, баруун бүс нутагт хамтран ажиллахыг хоёр орны засгийн газар чухалд үзэх ёстой гэж Ван Чишань тэмдэглэсэн байна.
Хятадтай харилцан ашигтай эдийн засаг, худалдааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр Миссоури муж улс чармайна. Хятад болон Америкийн төв баруун бүс нутгийн худалдааны хэлхээ холбооны төв болоход бэлэн байгаа. Бээжингийн Олимпийн наадам амжилттай зохиогдохыг хүсэн ерөөж байна гэж Америкийн тал илэрхийлжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|