БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ир Хятад улсын орлогч дарга Ши Жиньпинтэй 18-ны өдөр Пхеньянд уулзсан байна.
Ким Чен Ир Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдөлсөнд сэтгэл тавьж халамжилж байгаагаа дахин илэрхийлсэн байна. ХКН-ын удирдлага дор, Хятадын ард түмэн газар хөдлөлтийн нөлөөг лавтай даван туулж чадна гэдэгт итгэж байна гэж тэр хэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд газар хөдөлсний дараа Солонгосын нам, засгийн газар, ард түмэн олон арга хэлбэрээр хятадын талыг болгон тохинуууж, дэмжилэг туслалцаа үзүүлж, Солонгосын ард түмний Хятадын ард түмэнд гүн зузаан хайр сэтгэлтэй байдгийг харуулсан байна. Хятадын тал үүнд талархал илэрхийлж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Солонгосын талтай хамтаар уламжиллаа бадруулж, ирээдүйд хандан, сайн хөршийн найрсаг харилцаатай байх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зориг санааны дагуу дээд хэмжээний хэлхээ холбоогоо хадгалж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, ирэх жилд тохиох БНХАУ, БНАСАУ-ын найрамдлын жилийн ажиллагааг сайн зохион байгуулж, хоёр талын харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт зохицуулалт хийхээ эрчимжүүлэн, Хятад Солонгосын харилцааг шинэ байдалд нэн их амьжирлын хүчинтэй болгоход Хятадын тал бэлэн байна гэжээ.
Солонгос Хятадын уламжилалт найрамдлыг хөгжүүлэх бол Солонгосын талын эх эцэс баримталха байр суурь мөн. Ирэх жил бол БНАСАУ болон БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой мөн. Хоёр талаар Солонгос Хятадын найрамдлын жилийн ажиллагаа зохион байгуулах болно. Солонгосын тал үүнээр боломж болгон Хятадын талтай хамтаар Солонгос Хятадын найрсаг хамтын ажиллагааны харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэж Ким Чен Ир илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\
|