
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4-р яриа хэлэлцээ 17-ны өдрөөс Америкт болж байна. Хоёр хоног болох энэ яриа хэлэлцээнд Английн сонин хэвлэлүүд маш их анхаарал хандуулж байна.
Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын дарга Шао Чивэй өөрөө Хятадын иргэдийн Америкт жуулчлах анхны жуулчдыг дагуулан Бээжингээс 17-ны өдөр Вашингтон орлоо, Хятад, Америкийн аялал жуулчлалын ажил төрлийн хамтын ажиллагаа шинэ хуудсаа нээснийг энэ нь харуулж байна гэж BBC 17-ны өдөр мэдээлжээ.
Английн "Файнансиал Таймес" сонины умард Америк тивийн хэвлэл 16-ны өдөр Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4-р яриа хэлэлцээний Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Чишаний өгүүллийг нийтлэв. Энэ өгүүлэлд тэмдэглэхдээ, Хятад, Америкийн эрчим хүчний хамтын ажиллагаа бол харилцан ашигтай сонголт юм. Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4-р яриа хэлэлцээ нь хоёр орны эрчим хүч, хүрээлэн байгаа орчин болон бусад холбогдох салбарын урт хугацааны хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх учраас маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Хятадтай харилцаагаа нэн нягт болгож, нэн их ашиг сонирхол хүртэхийг Америк хүсч байна гэж Английн Рейтер агентлагийн мэдээлэлд үзсэн байна. \Цэцэн орчуулж, хянав\
|