• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-18 10:55:07    
Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4 дэх яриа хэлэлцээ эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4-р яриа хэлэлцээ 17-ны өдөр Америкийн Мариланд муж улсын төв Аннополист эхлэв.Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Америкийн төлөөлөгчдийн тэргүүн , Сангийн сайд Паулсон нээлтийн ёслолыг хамтран дагалав.

     Ван Чишань хэлэхдээ, одоогийн өөрчлөлт ихтэй олон улсын байдалд Хятад, Америкийн эдийн засгийн стратегийн 4-р яриа хээллцээ болж байгаа нь Хятад, Америкийн стратегийн итгэлцлийг нэмэгдүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, өрсөлдөөн сорилтод хамтран хандахад чухал ач холбогтолтой юм гэжээ. Тэрээр яриа хэлэлцээний гол сэдвийн хүрээнд хоёр талын нийтлэг ойлголтыг өргөтгөж, урт удааны хөгжлөөс үүсэн харилцан анхаарч байгаа зүйлээ харгалзахын зэрэгцээ яриа хэлэлцээний механизмыг боловсронгуй болгож стратегийн итгэлцэлээ нэмэгдүүлэх зэрэг гурван зүйлт санал дэвшүүлжээ.

     Баулсон хэлэхдээ, яриа хээлэлцээний механизм нь хоёр орны эдийн засгийн тогтвортой хөгжилд ашигтай юм. Энэ удаагийн яриа хэлэлцээгээр хоёр тал банк санхүүгийн бодлого тэрчлэн макро эдийн засгийн салбарын асуудлаар зөвшилцөл хийх бөгөөд нефть, үр тарианы үнийн өсөлт зэрэг асуудалд авах бодлогыг судлан хэлэлцэх болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\