БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ир Хятад улсын орлогч дарга Ши Жиньпинтэй 18-ны өдөр Пхеньянд уулзсан байна.
Ши Жиньпин, Ким Чен Ирд Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн чин сэтгэлийн мэдчилгээ болон сайн сайханы ерөөлийг уламжилсан бөгөөд БНАСАУ байгуулагдсаны 60 жилийн ойд баяр хүргэж байгаагаа илэрхийлжээ.
Ши Жиньпингийн айлчилж ирсэнд баярлаж байгаагаа Ким Чен Ир илэрхийлээд, Хятадын Сычуань мужид хүчтэй газар хөдөлсөнд сэтгэл тавьж халамжилж байгаагаа дахин илэрхийлсэн байна. ХКН-ын удирдлага дор, Хятадын ард түмэн газар хөдлөлтийн нөлөөг лавтай даван туулж чадна гэдэгт итгэж байна гэж тэр хэлсэн байна. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|