Хятад, Америкийн стратегийн эдийн засгийн дөрөв дэх яриа хэлцэл 18-нд Америкийн Маринад муж улсын Annapolis-т өндөрлөв. Хятад улсын дарга Хү Жиньтаогийн тусгай төлөөлөгч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Америкийн ерөнхийлөгч Ж. Бушийн тусгай төлөөлөгч, Сангийн сайд Henry Paulson хаалтын ёслол дээр энэ удаагийн яриа хэлцэл элбэг амжилттай боллоо гэж илэрхийлжээ.
Ван Чишань хэлэхдээ: Энэ удаагийн яриа хэлэлцээр Хятад, Америк хоёр тал бие биеийн ойлголцлого болон стратегийн итгэлцлэлийг нэмэгдүүлэв гээд хоёр тал эрчим хүч болон хүрээлэн байгаа орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөсөн нь энэ удаагийн яриа хэлцлийн хамгийн товойсон амжилт болно гэж тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ: хоёр тал яриа хэлцэлд бүр чөлөөт худалдаа болон хөрөнгө оруулалтыг төхөм болгох зарчмыг баримтлахыг онцолсон байна. Макро эдийн засгийн бодлого болон нийтийн хөрөнгө оруулалтын талаар ойлголцол болон зохицуулалтыг эрчимжүүлж, эдийн засгийн даяаршлалын өрсөлдөөн сорилтыг хамтаар аргацаахыг зөвшөөрөв. Стратегийн өндөрлөгөөс оюуны өмчийн эрхийн асуудлыг хайн хэлэлцэлд санал нэгдэв. Энэ нь маш ашигтай юм гэжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|