Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Хойд Солонгост хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүлээд Монгол улсад айлчлахаар 19-ний өдрийн үдээс өмнө Пехньянгаас тусгай нийсэх онгоцоор мордсон байна.
Ши Жиньпингийн Хойд Солонгост хийсэн айлчлалын үеэр, Хятад, Хойд Солонгос хоёр талын удирдагчид хоёр орны харилцаа, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг хамарсан харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрчээ. Ирэх жилд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр "БНХАУ—БНАСАУ-ын найрамдлын жил"–ийн ажиллагаа зохион явуулахыг хоёр тал зөвшөөрсөн байна. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|