Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш орон нутгийн цагаар 18-ны үдээс хойш Вашингтонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань болон Хятад, Америкийн стратегийн эдийн засгийн 4 дэх яриа хэлцэлд оролцсон Хятадын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй уулзав. Яриа хэлцэл бүрэн амжилттай болсонд Буш баяр хүргэсэн бөгөөд энэ яриа хэлцлийн амжилт нь Хятад, Америкийн харилцааны хөгжилд стратегийн нөлөө үзүүлэх юм гэж тэмдэглэв.
Буш бас Хятадын засгийн газар болон ард түмний Вэньчуаний газар хөдлөлтөөс авран туслах ажлын явцад гаргасан асар их амжилтыг өндөр үнэлсэн бөгөөд Хятадын талд шаардлагатай ямар ч тусламж үзүүлэхэд Америк бэлэн байна гэж илэрхийлсэн байна. Бээжингийн олимпийн нээлтэд оролцохыг хүсэн хүлээж байна гэж Буш бас хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|