Монгол улсын засгийн газрын урилгаар, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 19-ний үдэд тусгай нисэх онгоцоор Улаанбаатарт хүрч, Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.
Монгол улсын ГХЯ-ны сайд Санжаасүрэнгийн Оюун нисэх онгоцны буудалд орлогч дарга Ши Жиньпинг угтсан байна. Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Монгол хоёр орон нь зүүн хойд Азийн чухал орон болсны хувьд, хоёр орны харилцааг хөгжүүлэх нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд бас ч тус бүс нутгийн энх тайван хөгжилд ашигтай юм. Хятад, Монголын харилцааг Хятадын тал дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Монголын талтай хамт Хятад, Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааг байнга урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Монгол улсад айлчлах хугацаандаа Ши Жиньпин Монгол улсын гол гол удирдах хүмүүстэй уулзаж, хоёр талын олон салбар дахь солилцоо хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, Хятад Монголын харилцааны байнгийн хөгжилд хэрхэн тус дөхөм үзүүлэх талаар хайн хэлэлцэх болно. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|