
Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 19-ний үдээс хойно Улаанбаатарт Монгол улсын Ерөнхий сайд Санжийн Баяртай хэлэлцээ хийсэн байна.
Ши Жиньпин юуны өмнө Ерөнхий сайд Вэнь Жябаогийн дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Ерөнхий сайд Санжийн Баярт уламжиллаа. Тэрээр хэлэхдээ, миний энэ айлчлал Хятад, Монгол хоёр орны Засгийн газар болон ард түмэн хоорондын ойлголцол, итгэлцэл болон найрамдлыг цаашид нэмэгдүүлэн, хоёр талын хамтын ажиллагаа, харилцаа холбоог цаашид бэхжүүлэн өргөтгөж, Хятад, Монголын харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсч байна гэжээ. Энэ оны 5-р сард Хятадын Сыучаньд хүчтэй газар хөдөлсний дараа, Монголын талаас Хятадын талд яаралтай тусламж үзүүлсэн явдалд Хятад улс чин сэтгэлийн баяр талрхал илэрхийлж байна гэж Ши Жиньпин тэмдэглэжээ.

Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Санжийн Баяр илэрхийллээ. Хятад улсын орлогч дарга Ши Жинвпингийн энэ айлчлал болон хоёр талын хийж буй албан ёсны хэлэлцээ нь Монгол, Хятад хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг дорвитой хөгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа тэрээр тэмдэглээд, Хятадын Сычуаньд газар хөдөлж хүмүүс эндэж, эд хөрөнгө хохирсон явдалд анхаарал тавьж халамжилж байгаагаа дахин илэрхийлжээ. Гамшигт дайрагдсан нутаг районыхан сэргээн босголтын ажлаа түргэн хийж чадна гэдэгт итгэж байна гэж Ерөнхий сайд Санжийн Баяр бас илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|