Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 18-ны орой Вашингтонд Америк, Хятадын худалдааны бүх Америкийн хороо, Америк Хятадын харилцааны бүх Америкийн хороо, Америкийн худалдааны нийгэмлэг зэрэг найрсаг байгууллагынхантай хамт зохиосон оройн дайллагад оролцсон бөгөөд яриа тавьсан байна. Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн, гамшгаас аврах ажилд тусалж дэмжсэн Америкийн засгийн газар, нийгмийн олон салбарынхан болон ард түмэнд баярлан талархаж байгаагаа Ван Чишань илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгахаа баримтлаж, шинжлэх ухаанч хөгжлийн замыг баримтлана гэж онцолсон байна.
Нээлттэй байлгахгүй, өөрчлөлт хийхгүй бол гарах замгүй гэснийг Хятадын түүх бидэнд сургасан юм. Шинжлэх ухаанч хөгжлийн замаар замнах хэрэгтэй гэж дарга Хү Жиньтао дэвшүүлсэн юм. Энэ бол зөв зам мөн. Хятадын ард түмний хамтын сонгосон заавал замнах зам юм гэж Ван Чишань хэлсэн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|