• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 15:59:05    
Бээжингийн Олимпийн наадам амжилтад хүрнэ гэдэгт итгэж байгаагаа Америкийн Худалдааны сайд илэрхийлэв

Синьхуа Агентлаг

      Америкийн Худалдааны сайд Карлос Гутиеррес 19-ний өдөр Ваншингтонд хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадам нь түүхэн дээрх хамгийн амжилтад хүрсэн Олимпийн наадам болно гэдэгт итгэж байна гэлээ.

      Хятадаас Америк орж жуулчлагсдын анхны бүлэг хүмүүстай 19-ний өдөр тэр уулзахдаа, Хятадын ард түмэн 2008 оны Бээжингийн Олимпийн наадмыг бэлтгэхийн тулд маш их хүчин чармайлт гаргасан. Уг Олимпийн наадам амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.

      Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш 18-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишаньтай уулзахдаа, Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохыг хүсэн хүлээж байгаагаа илэлхийсэн юм гэж Карлос Гутиеррес тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\