Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 20-ны өдөр Улаанбаатарт Хятад Монголын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцов. Ши Жиньпин хэлэхдээ, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Хятад Монголын харилцаа цаашид тогтвортой хөгжхөд тус дөхөм үзүүлэх чухал хүчин юм. Одоо Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь сайн сайхан аз боломжид тохиож байна, Хятад Монгол хоёр орны засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн эзэд аз тохиолыг завдан, Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монгол хоёр тал өөр өөрийнхөө хөгжлийн стратикт нийцүүлэн, харилцан ашигтай байх талаа хайн олохоор чармайж, харилцан нөхбөрлөж, харилцан тус дөхөм үзүүлж, хамтын хөгжлийг хайх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хоёр тал томоохон төсөлд хамтран ажиллахыг Хятадын засгийн газар дэмжинэ. Хоёр талын ашигт малтмалын эх баялагийг нээн хөгжүүлэх болон дэд бүтцийн байгуулалт энэ хоёр томоохон салбар дахь хамтын ажиллагаа анх алхамын ахицтай боллоо. Алсдаа энэ талаар хамтран ажиллах хэтийн төлөв тун өргөн дэлгэр байна. Хятадын засгийн газар нь Хятадын хүч чадал ихтэй аж ахуйн нэгжүүд Монголын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг урамшуулна, үүнд холбогдуулан хөрөнгө мөнгө, техник мэргэжил, зах зээлээр дэмжхэд бэлэн байна. Бид бас Монголын нэн олон аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулан ажил үйлсээ хөгжүүлэхийг сайшаана гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ:
Хятад улс нь өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлогоо цаашид хатуу баримталж, энх тайван хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай хамт амжилтад хүрэх нээлттэй байх стратегиа гуйвашгүй хэрэгжүүлнэ. Хятад Монгол хоёр талын хамтын хүчин чармайлттайгаар, Хятад Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа лавтай нэн өнөр элбэг ололт амжилтад хүрэх юм гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Монголын зам харилцааны яамны сайд Раш нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятад Монгол хоёр талын ашигт малтмалын эх баялагийг нээн хөгжүүлэх, дэд бүтцийн байгуулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааны нөөц хүч тун их байж, хөгжлийн хэтийн төлөв өргөн дэлгэр байна. Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүд Монголд ирж хөрөнгө оруулан ажил үйлсээ хөгжүүлэхийг сайшаана, Монголын тал дотоодын хөрөнгө оруулалтын орчин ахуйгаа тасралтгүй сайжруулна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|