• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 16:22:45    
Ван Чишань Америкийн Конгрейссын гишүүдтэй уулзав

Синьхуа Агентлаг

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 19-ний өдөр Вашингтонд Америкийн Конгрейссын Сенатын олонхын намын удирдагч Харри, цөөнхийн намын удирдаг, Америкийн Конгрейссын Сенатын санхүүгийн хорооны дарга зэрэг Америкийн Конгрейссын Сенатын болон Төлөөлөгчдийн танхимийн гишүүдтэй уулзсан байна.

      Мөн 19-ний өглөө, Ван Чишань бас урилгаар Америкийн Сангийн яамны сайд Хенгри Паолсоны хийсэн өглөөний цайллагад оролцож, Паолсон жич өглөөний цайллагад оролцсон Америкийн Конгрейссын Сенатын болон Төлөөлөгчдийн танхимийн гишүүдтэй ярилцсан байна.

     Өнөө Хятад Америк хоёр орны харилцаа сайн сайхан хөгжиж, хоорондын хэлхээ холбоо тун нягт байна. Хоёр тал ойлголцол болон хэлхээ холбоогоо цаашид гүнзгийрүүлж, нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Ван Чишань тэд нарын сонирхолын дагуу, Хятад Америкийн худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, эрчим хүч, байгаль орчин, юаний ханш, зохиогчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар байр сууриа тодорхойлон өгүүлж, Хятад Америк хоёр тал эрх тэгш яриа хэлэлцээ хийх болон зөвшилцөх үзэл санааны дагуу эдийн засаг худалдааны талын санал зөрөлдөөн болон маргаанаа зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтаар ялах Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны их талыг хамгаалах ёстой гэж хэлсэн байна.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\