• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-20 17:38:37    
Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин Монголын УИХ-ын дарга Д.Лүндээжанцантай уулзав

Синьхуа Агентлаг

      Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 20-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатарт Монголын УИХ-ын дарга Д.Лүндээжанцантай уулзсан байна.

      Уулзалтын үеэр, Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон бол найрсаг хөрш юм. Монгол улстай харилцаа хөгжүүлэхийг Хятадын тал гадаад бодлогынхоо чухал байранд тавьж, Монголын талтай найрамдал, итгэлцлээ нэмэгдүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийруулж, хамтаар хөгжихийн тулд хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. Хоёр орны дотоодын байдал болон олон улсын байдалд ямар өөрчлөлт гарсан ч, Хятадын талын энэ чиг шугам өөрчлөгдөхгүй юм. Хоёр орны харилцааны хөгжилд өнөө чухал боломжууд тохиож байна.

      Айчлалын үеэр, би Монголын удирдагчидтай хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ оны Бө-аод болсон Азийн чуулга уулзалтын үеэр, Дарга Хү Жиньтао болон Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын тохиролцсон нийтлэг ойлголт болон хамтын ажиллагааны чухал талуудыг Монголын талтай хамтаар цаашид бодитайд сайтар хэрэгжүүлж, бас энэ айлчлалаар тохиролцсон хамтын ажиллагааны санамжийн асуудлыг гүнзгий судлан хэлэлцэж, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсийг цаашид бэхжүүлэн, түүний орой зайг өргөтгөж, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэлээ.

      БХАТИХ болон Монголын УИХ хоорондын найрсаг харилцааг тэр бас нааштай үнэллээ.

      Хятад улстай харилцаа хөгжүүлэхийг Монгол улс дээд хэмжээнд чухалд үзэж байгаа бөгөөд улс орны хөгжлийн үйл явцад Хятад улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэн хүлээж байна. Энэ бол Монголын нам бүлгүүдийн нийтлэг ойлголт юм. БХАТИХ-тай харилцаа холбоогоо хэвээр хөгжүүлэн, Монгол, Хятадын харилдцааны хөгжилд тус дөхөм үзүүлэхийн төлөө хамтаар хүчин чармайлт гаргахад Монголын УИХ бэлэн байна гэж Монголын УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\