Олон улсын нефтийн хурал 22-ны өдөр Саудын Арабын граммын хот Жидакад нэг хоног хуралдаад өндөрлөв.
Хурал өндөрлөх үе албан мэдээ нийтэлж, нефт үйлдвэрлэгч орнууд болон хэрэглэгч орнууд хамтаар чармайж, үнэнхүү үр ашигтай арга хэмжээ авч байгаад олон улсын нефтийн зах зээлийг тогтворжуулахыг уриалсан байна.
Хурлын хугацаанд талууд нефтийн үнэ өсч байгаа шалтгааны талаар нийтлэг ойлголтод хүрч чадсангүй.
Хуралд оролцсон Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин мөн өдөр үг хэлж, одоохь олон улсын эрчим хүчний асуудлыг зохицуулах талаархи Хятадын засгийн газрын үзэлт, Хятадын эрчим хүчний бодлого болон олон улстай эрчим хүчний талаар хамтран ажиллах зорилтыг тал бүрээр тодорхойлон өгүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|