Хятад улс болон Саудын Арабын эдийн засаг худалдааны симпоциом 22-ны өдөр Жеддахад болж, Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, Хятад Саудын Арабын найрсаг харилцааг хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулая сэдвээр үг хэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Саудын Араб бол хамтын ажиллагааны үнэнч найз, түнш юм. Хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тал бүрээр түргэн хөгжисөн шинэ байдалтай болсон байна. Хоёр орны ирээдүйн эдийн засаг худалдааны хамтын ажиллаагаа найрсагаар хамтран ажиллах, хоёр талаараа ашиг хүртэх, шинийг бүтээн хамтран ажиллах зарчимыг баримтлах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Персийн булангийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудтай харилцаа хөгжүүлэхийг Хятад улс чухалд үзэж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ төвшинд ахиулах болно гэжээ. Тэрээ цохон тэмдэглэхдээ, нэн цэцэглэн хөгжсөн, нэн нээлттэй байх Хятад улс дундад дорнод, Персийн булангийн районы улс оронд хөгжлийн асар их боломж олгох болно. Мөн ч дундад дорнод, Персийн булангийн районы энх тайван тогтвортой байдалд их хувь нэмэр оруулах болно гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|