• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-23 16:43:32    
Ши Жиньпин Олон улсын эрчим хүчний бага хуралд оролцов

Хятадын Олон Улсын Радио

      Саудын Арабд айлчлал хийж байгаа Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 22-ны өдөр Жеддад болсон Олон улсын эрчим хүчний бага хурал дээр, одоох олон улсын эрчим хүчний асуудлаарах Хятадын Засгийн газрын үзэлт, Хятад улын эрчим хүчний бодлого болон Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны тухай байр суурийг бүх талаар тодорхойлов.

     Ши Жиньпин хэлэхдээ, эрчим хүчний асуудал бол дэлхийн чанартай асуудал мөн. Дэлхийн эрчим хүчний хангамжийг тэнцвэртэй болгож, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах бол дэлхийн олон оронд нийтэд тулгарч байгаа үүрэг мөн. Олон улсын эрчим хүчний асуудлыг бүх талаар эзэмшиж, зүй зохистой зохицуулахад нефть үйлдвэрлэгч орон болон хэрэглэгч орныг оролцуулсан Олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлт, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг эрчимжүүлэх цогцолбор арга хэмжээ хэрэгтэй юм гэжээ.

     Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад улс шинжлэх ухааны хөгжлийн замыг баримталж, арвилан хэмнэх, цэвэр, аюулгүй хөгжихийг баримталж, эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлэх болно. Хятад улс эрчим хүч хөгжүүлэхэдээ ер нь арвилан хэмнэхийг түрүүлэн журамлаж, дотоодын хүчинд уллан олон талт хөгжил, шинжлэх ухаанд түшиглэн, хүрээлэн байгаа орчноо хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмыг баримтлана. Хятад улс бол Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаанд хариуцлагатай идэвхтэй оролцогч мөн. Дэлхийн эрчим хүчний тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлж, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахад идэвхтэй хувь нэмэр оруулахаар чармайх болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\