• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-23 17:00:10    
Ши Жиньпин Катарт айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

      Катарын Вангийн ширээ залгамжлах аги Шейхийн урилгаар Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 23-ны үдэд тусгай онгоцоор Дохад хүрэлцэн очиж, Катарт албан ёсны айлчлал хийж байна.

     Катарын Вангийн ширээ залгамжлах аги Шейх онгоцны буудалд өргөн их ёслол зохион байгуулж, Ши Жиньпинг угтаж авлаа. Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад, Катарын харилцааг Хятадын тал маш чухалд үзэж байгаа, Катарын талтай хамтаар чармайж, найрамдал нөхөрлөлөө гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг нэн сайтар, нэн түргэн хөгжүүлэхэд бэлэн байна гэж тэмдэглэжээ. Энэ айчлал нь Хятад, Катар хоёр орон, хоёр ард түмний ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлж, хоёр орны бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ ахицтай болгоно гэдэгт итгэж байгаагаа Ши Жиньпин илэрхийлэв.

     Ши Жиньпинг Катарт айлчлах хугацаанд Катарын Эмир, Вангийн ширээ залгамжлах аги түүнтэй тус тус уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох юм байна.

     Катар бол Ши Жиньпингийн Азийн таван оронд хийж байгаа айлчлалын дөрөвдөх орон, тэрээр мөн Йемэнд айлчлах болно. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\