Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 23-нд Дохад Катарын эмир Хамад, Хун тайж Тамим болон Персийн булангийн хамтын ажиллагааны комиссын ерөнхий нарийн бичийн дарга Ал-Аттииатай тус тус хэлэлцээ хийжээ.
Эмир Хамадтай хэлэлцээ хийх явцад Ши Жиньпин хэлэхдээ: Катартай хамтдаа дээд хэмжээний хэлхээ холбоо болон олон улс, бус нутгийн том том асуудлаар яриа хэлэлцээтэй байж, хоёр орны эдийн засгийн харилцан нөхвөрлөх давуу талаа бадруулж, хамтын ажиллагааны салбараа өргөтгөж, хоёр талын харилцааг шинэ шатанд ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ал-Аттииатай хэлэлцээ хйихдээ хоёр талын эдийн засаг худалдаа, эрчим хүч, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Ши Жиньпин санал болгож, Катарын байгуулалтад Хятадын аж ахуйн нэгжийн оролцоход төхөм үзүүлэхийг Катарт хүссэн байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|