Белгийн хун тайж Белгийн өмнөөс Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцно гэж Белгийн ерөнхий сайдын төлөөлөгч 25-нд мэдэгдсэн байна.
Белгийн холбооны засгийн газар мөн өдөр тусгай хурал хийж энэ асуудлыг судалсан байлаа. Белгийн хун тайж бол Белгийн өмнөөс Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох хамгийн тохиромжтой хүн мөн гэж Белгийн ГХЯ-ны сайд үзсэн бөгөөд Белгийн холбооны засгийн газрын улс төрийн 5 том намын төлөөлөгч ч үүнийг дэмжсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|