• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-26 10:43:41    
Ши Жиньпин Йемен дэх албан ёсны айлчлалаа дуусгав

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дэд дарга Ши Жиньпин тухайн орон нутгийн цагаар 25-ны орой Йемен дэх албан ёсны айлчлалаа дуусгаж, эх орон руугаа мордсон байна.

     Йеменд айлчилсан хугацаанд, Ши Жиньпин Йемений ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдтай уулзан хэлэлцээ хийсэн бөгөөд Хятад Йемен хоёр талын хөрөнгө оруулалтын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ёслолд оролцож, баярын үг хэлсэн байна. Тэрээр баярын үгэндээ тэмдэглэхдээ, хоёр орон харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчмын дагуу хоёр талын хөрөнгө оруулалтаа өргөтгөж, хөрөнгө мөнгө, техник, боловсон хүчин, эх баялаг, зах зээл зэрэг эдийн засгийн чухал хүчнүүдийг шилдэгжүүлж, үүний улмаар хоёр орны эдийн засгийн хамтын хөгжлийг ахиулж, хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтаар хөгжихийг ахиулах болно гэжээ.

     Йемен бол Дэд дарга Ши Жиньпингийн Азийн 5 орон дахь айлчлалын хамгийн эцсийн орон болох юм. Тэрээр үүнээс өмнө БНАСАУ, Монгол, Саудын Араб, Катар зэрэг оронд айлчилсан юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\